Долоон хүн дельта хувилбарын вирусний халдвар авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-23 13:14:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусний дельта хувилбарын вирусээр долоон хүн халдварлажээ.


Тэдгээр иргэдийг тусгаарлаж тандалтын арга хэмжээг авч байгааг ЭМЯ-ны  нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан тодотгов.


Өнөөдрийн байдлаар мутацид орсон вирусний халдвар дэлхийн нийт 192 улсад бүртгэгджээ. Эдгээрээс давхардсан тоогоор 180 улсад Альфа, 130 улсад Бета, 78 улсад Гамма, 124 улсад Дельта хувилбар илрээд байна.

Одоогоор илрээд буй мутацилагдсан вирусний хувилбарууд дотроос хамгийн халдварлах чадвартай нь дельта вирус юм. Мөн дельта хувилбар нь альфа хувилбараас тархах чадвар 60 хувиар илүү хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.



Холбоотой мэдээ