Мал эмнэлгийн цахим систем бүхий тоног төхөөрөмж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-23 15:07:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 2017 оноос хойш “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжиж, бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, сүргийн эргэлтийн төлөвлөлт, тэжээл хангамж, малчдын хоршоо зэрэг чиглэлээр ажиллаж байна. 

Тус төслийн хүрээнд 30,2 сая төгрөгийн мал эмнэлгийн цахим систем бүхий тоног төхөөрөмжийг холбогдох албан байгууллага, сумдад хүлээлгэн өглөө.


Тухайлбал утасгүй хэвлэгч төхөөрөмж 24, ухаалаг төхөөрөмж 27, зөөврийн компьютер 2, антибиотикийн үлдэгдэл тодорхойлох багаж, техник зэргийг хүлээлгэн өглөө. Мөн сүргийн эргэлтийн цахим системийг хөгжүүлэхэд зориулж Арбулаг, Цагаан-Уул, Цэцэрлэг сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн тус бүрд зөөврийн компьютер олголоо. Тус төхөөрөмжийг ашиглан Мал эмнэлгийн цахим системийг ашигласнаар малын гарал үүслийг тодорхойлон эцсийн хэрэглэгч хүртэл мэдэх боломжтой бөгөөд малын хулгайчаас сэргийлэх боломж бүрдэж байгаа ач холбогдолтой ажээ.


Холбоотой мэдээ