Ойрын өдрүүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2021-07-23 17:44:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор, Өмнөговийн нутгаар маргааш ихээхэн хэмжээний бороо орно.


Ойрын өдрүүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, иргэдэд анхаарууллаа.


2021 оны 7 дугаар сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27, 28-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Энэ сарын 25-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Холбоотой мэдээ