Улаанбаатар хотод 537, орон нутагт 905 тохиолдол бүртгэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-07-24 11:42:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын  1442 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 537 нь Улаанбаатар хотод, 905 нь орон нутагт батлагджээ.


Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 155 224 болж байна.


Мөн хугацаанд 2556 хүн эдгэрсэн бол зургаан хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй хүн байна.


Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 10 137 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 467, хүүхэд 2319байна.

 

Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 12 321 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Холбоотой мэдээ