Өнөө шөнө усархаг бороо үргэлжлэн орохыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-07-24 17:23:17
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө нутгийн төв болон зүүн сумдын нутгаар усархаг бороо үргэлжлэн орно гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Иймд малчид, тээвэрчид, ард иргэд болзошгүй үер8 усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Энэ сарын 23-нөөс 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн төв Даланзадгад орчимд хамгийн их хур тунадас оржээ.
Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар Даланзадгадад 35.0мм, Ханбогдод 11.0мм, Баяндалайд 10.0мм бороо орсон байна. Мөн Ханан антенн 5.3мм, Булган 7.0мм, Цогтцэций 3.0мм, Сэврэй 2.0мм, Цогт-Овоо 0.6мм, Баян-Овоо 0.3мм, Манлайд 0.0мм бороо оржээ.

Холбоотой мэдээ