Баянзүрх дүүргийн 6-р хороонд дулааны шугам өргөтгөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэдээлснээр "Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянзүрх дүүргийн 6-р хороо 21-р байрны арын замд дулааны шугам өргөтгөнө.
Тодруулбал, Баянзүрх
дүүргийн 6-р хороо 21-р байрны арын зам Саруул төвийн араас зүүн тийш
Наран трэйдийн агуулахын ар тал
хүртэл 190м газар орон сууцны хороолол дундах авто зам болон явган замын 3
хэсэг газраар сэтэлж ухаж ф500мм-н дулааны шугамыг ф700мм болгож өргөтгөх авто
замын ажлыг өнөөдөр 10:00
цагаас ирэх сарын 22-ны 22:00
хоорондох хугацаанд багтаан үргэлжлэхээр байна.