Коронавирусний халдварын 87 тохиолдол шинээр бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-07-28 14:37:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 131 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад 87 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдлын тоо 1453 боллоо.  

Дээрх 87 тохиолдлын 66 нь Өлгий сумын, 2 нь Ногооннуур сумын, 3 нь Улаанхус сумын, 11 нь Цэнгэл сумын иргэд байна. Харин Цагааннуур тосгоноос 4, Дэлүүн сумаас 1 тохиолдол тус тус илэрчээ.

Аймгийн хэмжээнд 51 голомт шинээр нэмэгдэж 257 болжээ.

Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 148 иргэн, сумын Эрүүл мэндийн төвүүдэд 65 (Булган 10, Ногооннуур 5, Дэлүүн 11, Толбо 5, Цэнгэл 23, Улаанхус 11), гэртээ 437 хүн тус тус эмчлүүлж байна.  

Холбоотой мэдээ