Сонгуулийн сурталчилгаа хаагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн АН-аас өчигдөр орой Маршал Ю.Цэдэнбалын талбайд жагсаал хийж, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор хаалаа.
Харин аймгийн МАН-аас нэгдсэн журмаар сонгуулийн сурталчилгааны хаалт хийсэнгүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид нь орон нутгийн телевизээр мэдээлэл хийж сурталчилгаагаа хаалаа.
УИХ-ын сонгуулийн 31, 32, 33-р тойрог буюу Увс аймагт АН-аас "Тэсо” кропрацийн ерөнхийлөгч Одонгийн Цогтгэрэл, Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг, “Оюуны ундраа” группын захирал Сайнбуянгийн Отгонбаяр нар нэр дэвшин өрсөлдөж байна.
Эдгээр тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, “Юу эф си трейд” компанийн захирал Намсрайн Цэрэнбат, УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Нийтдээ энэ 3 тойрогт 5 намын 9 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. Харин аймгийн ИТХ-ын сонгуульд АН-аас 41, МАН-аас 40, бие даагч хоёр хүн нэр дэвшин өрсөлдөж байна.
Өнөөдөр сонгуулийн сурталчилгаа бүрэн хаагдсан тул ямар нэгэн сурталчилгааны ажил Увс аймагт хийгдэхгүй байна.
Увс аймаг Б.Батхүү