Хөрөнгийн зах зээлд 1 их наядын үнэлгээтэй компани төрлөө

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-08-02 16:36:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд 1 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй анхны компани төрлөө. Энэ бол Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй  "АПУ" ХК юм. Тус компанийн үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 1,009,315,777,973.36 төгрөгт хүрчээ. 

Монголын Хөрөнгийн биржид 1992 онд бүртгэгдсэн "АПУ" ХК-ийн нэгж үнэт цаас 1995 оны 9 дүгээр сарын 11-ний үнэт цаасыг хоёрдогч зах зээлд 101 төгрөгөөр арилжиж эхэлжээ. Тухайн үед зах зээлийн үнэлгээг 75 сая төгрөгөөр тооцож байсан түүхтэй бөгөөд 26 жилийн дараа 1 их наяд төгрөгийн үнэлгээнд хүрэв. Энэ нь хөрөнгийн зах зээлийн үр шимийг 9,000 гаруй хувьцаа эзэмшигч нарт төдийгүй олон нийтэд харуулсан үйл явдал боллоо хэмээн Хөрөнгийн биржээс мэдээллээ. 




Холбоотой мэдээ