"Хүүхдээ сонсох өдөр"-өөр хөвгүүдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-03 11:49:55
Өмнөговь /МОНЦАМЭ/ Олон улсын аавуудын өдрийг тохиолдуулан "Хүүхдээ сонсох өдөр"-ийг зохион байгууллаа.
Сар бүрийн эхний өдрийг говь нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудаа сонсох өдөр болгоод байгаа юм. Энэ удаагийн "Хүүхдээ сонсох өдөр"-ийг олон улсын “Аавуудын өдөр”-ийг тохиолдуулан өсвөр насны хөвгүүдтэй аймгийн Засаг дарга Р.Сэддорж уулзаж аав хүн байх, эр хүн байх талаар болон мэргэжил сонголт, хэрхэн амжилттай ажиллаж амьдрах талаар зөвлөгөө өгч ярилцлаа. Уг уулзалтад Боловсрол соёл, урлагийн газрын дарга Б.Батболд, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Урологи, андрологиийн эмч Б.Отгонжав, Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Ж.Буянтогтох, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах мэргэжилтэн Г.Цолмон нар оролцож мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч өсвөр насны хөвгүүдийн сонирхсон асуултад хариулсан юм. “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээг энэ оны гуравдугаар сараас хойш зургаан удаа тасралтгүй зохион байгуулж 1500 гаруй хүүхдийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг сонсон шийдвэрлэсэн байна.
Холбоотой мэдээ