ОУОХ Беларусийн тамирчны нөхцөл байдлыг судлах албан ёсны ажиллагаа явуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОЗАНН. /CNN/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Беларусийн гүйлтийн тамирчин Кристина Тимановскаятай холбоотой асуудлыг
судлах албан ёсны ажиллагаа эхлүүлнэ гэж тус хорооны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс
өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Бид албан ёсны
шалгалт явуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү асуудалтай холбоотой баримтуудыг
цуглуулж, оролцогч бүх талын үгийг сонсох тул цаг хугацаа шаардагдах нь
тодорхой юм” гэж М.Адамс мэдээлсэн байна.
Мөн ОУОХ
К.Тимановскаятай дахин холбогдсоныг мэдэгдээд, тэрбээр өөрийгөө аюулгүй байгаа
хэмээн хэлснийг уламжилжээ. Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, ОУОХ Беларусийн
Олимпын хороонд тодруулга өгөх хүсэлт хүргүүлсэн байна.
К.Тимановскаяг Японоос хөөрөх нислэгт суухаас татгалзсанаас хэдэн цагийн дараа Польш улс түүнд хүмүүнлэгийн виз олгосон юм. Тамирчны хэлснээр, өөрийг нь Беларусь руу хүчээр буцаахыг оролдсон бөгөөд тэрбээр эх орондоо очоод баривчлагдах вий гэдгээс эмээсэн байна.