Гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг эрчимжүүлнэ гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 17:37:16

Орхон аймгийн нийт гэрэлтүүлгийн 70 орчим хувь нь асч байна.

Өнгөрсөн оноос аймгийн төв болон гэр хорооллыг гэрэлтүүлэх ажил эрчимтэй хийгдсэн. Нийт 12 багт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гэр хорооллын гудамжны айл бүрийн гадаа шон зоож лед гэрэл суурилуулсан. Ингэснээр хороолол гэрэлтэж иргэд ч орой үдшийн цагаар тайван явах болсон. Гэхдээ шинээр хийгдсэн 2600 орчим гэрлийн асалт баг бүрт харилцан адилгүй байгаа тул  иргэд холбогдох байгууллагад нь хандаж тогтмол асааж байхыг хүсчээ. Эл асуудлыг “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК анхааралдаа авахаа мэдэгдлээ. Мөн гэрлийн шон суурилуулсан гүйцэтгэгч компани гурван жилийн баталгаа өгсөн тул засвар үйлчилгээгээ ч хариуцах ажээ.

Орхон аймгийн төвд гэрэлтүүлгийн 4000 орчим шон байдаг бөгөөд гэр хороололынхтой нийлээд 7000 гаруй бий.  

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд