Цахилгаан дамжуулах шугамд засвар хийснээр гэмтэл гарахгүй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн Эрдэнэхайрхан, Дөрвөлжин сумууд эрчим хүчний тасралт сааталгүй
боллоо гэж "АУЭХС" ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбараас мэдээлэв.
-Манай
байгууллага аймгийнхаа иргэдийг тасралтгүй, найдвартай цахилгаан эрчим хүчээр
хангах зорилгын хүрээнд ашиглалт засварын ажлыг хийгээд байна. Тухайлбал долоодугаар
сарын 4-10-ны хооронд 15кВ-ын Эрдэнэхайрхан-Дөрвөлжин чиглэлийн цахилгаан дамжуулах шугамын №30-аас №646-р
тулгууруудын нийт 1971 ширхэг изолятор солих ажлыг хийгээд байна. Изолятор
солих ажил бүрэн хийгдсэнээр Дөрвөлжин сумын иргэд тасралт, сааталгүй цахилгаан
эрчим хүч хэрэглэх боломж бүрдсэн байна. Ер нь байгаль цаг агаарын
нөхцөл байдлаас шалтгаалж эрчим хүч үе үе тасалдах, эрчим хүчгүй болох зэрэг
гэмтлүүд ялангуяа Дөрвөлжин суманд байнга тохиолддог байсан. Тэгвэл энэ асуудал
дахин гарахгүй боллоо” гэв.