Аймаг хот руу зорчиход зөвшөөрөл авах цахим хаяг өөрчлөгдлөө

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-08-04 13:39:36

Дорноговь /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахалтай холбогдуулан Дорноговь аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хот болон өөр аймаг, сум руу зорчиход зөвшөөрөл авах smart.dornogovi.gov.mn цахим хаягийг хэрэгжүүлж байгаа юм.

Харин дээрх цахим хаяг өөрчлөгдөж 203.26.189.184 гэсэн хаягтай болжээ. Тиймээс Дорноговь руу болон тус аймгаас Улаанбаатар хот, бусад аймаг руу зорчих иргэд дээрх цахим хаягаар хүсэлтээ гаргахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Холбоотой мэдээ