“Жишиг гудам” төсөл хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-04 13:59:26

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас гэр хорооллын тохижилтыг нэмэгдүүлэх, хашаандаа сайхан амьдрах боломжийг бий болгох зорилгоор “Жишиг гудам” төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Сайншанд сумын наймдугаар багийн 28 айл өрхийн хашааг жигд угсран тохижуулж, ангилан ялгах хогийн савыг байршуулжээ.

Төсөлд хамрагдсан айлууд нийт зардлын 10 хувийг гаргаж байгаа бол үлдсэн санхүүжилтийг Орон нутгийн хөгжлийн сангийн 160 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Цаашлаад сумын гэр хорооллын айл өрхийн хашаа гудамжийг жигд тохижуулах, хог ангилан ялгах зориулалттай хогийн сав байршуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж албаныхан мэдээлэв.

Айл өрх бүр хогоо ангилан ялгах савандаа хийснээр хот тохижилтын ажилтнууд хашааны гадна талаас ачаад явах бүрэн боломжтой аж.

Холбоотой мэдээ