Аавдаа захидал бичих уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-04 17:14:31

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аавдаа захидал бичих уралдааныг аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарлаад байна. 
"Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" хөтөлбөрийн хүрээнд дээрх уралдааныг зарласан бөгөөд зөвхөн Өмнөговь аймгийн иргэд оролцох боломжтой. Уг уралдаанаар дамжуулан аавыгаа алдаршуулах, ааваараа бахархах, дурсамжаа хуваалцах, хэлэхийг хүсдэг болон хэлж амжаагүй сэтгэлийн үгээ захидал, шүлгээр дамжуулан илэрхийлэх боломжийг нээж өгч байгаа юм. Уралдаанд оролцохыг хүссэн иргэд захидлаа аавтайгаа хамт авахуулсан зургийн хамт umnugobi.zht@gmail.com хаягаар ирүүлнэ. /зураггүй байж болно/

Ташрамд жил бүрийн наймдугаар сарын 8-ыг аавуудын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Монгол улс 2005 оноос эхлэн эл өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон болсон байдаг. Энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгожээ.





Холбоотой мэдээ