Замын-Үүдийн боомтын өргөтгөлийн ажлын явц 41 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-05 15:37:20

Дорноговь/МОНЦАМЭ/.Одоогоос хоёр жилийн өмнө ажил нь эхэлж байсан Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн  ажлын явц 41 хувьтай байна.

Дэлхий даяар тархаад байгаа “Ковид-19” цар тахлаас үүдэж тухайн төсөл дээр ажиллаж байсан зарим хүмүүс халдвар авсныг Улаанбаатар руу буцаасан аж.

Корона вирусний халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэм сахиулж одоогоор 40 гаруй монгол, 89 хятад ажилчин ажиллаж байгаа юм. Боомтын өргөтгөл ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгал дөрөв дахин, иргэдийн зорчих тээврийн урсгал гурав дахин нэмэгдэх боломжтой аж.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Холбоотой мэдээ