Шинээр хяналтын камер суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-05 16:48:27

Дорноговь/МОНЦАМЭ/.Сайншанд сумын ЗДТГ-аас 2021 оны орон нутгийн хөгжлийн сан, байгаль хамгаалах сан болон компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 40,249,866 төгрөгийн хяналтын камерыг зургаан байршилд шинээр суурилуулжээ.

Мөн аймгийн Цагдаагийн газрын өмчид бүртгэлтэй төв авто зам дагуу болон цамхагт гэрэлтүүлэгт байршуулсан хяналтын камерыг засварласан байна.

Цаашид сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд хөдөлмөрчдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангах камержуулалтыг нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллаж байгаа талаар Сайншанд сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ