Т.Тулга 4:2-оор Унгарын бөхөд ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-07 18:00:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын  XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга дагах барилдаанд Унгарын нэр дээр барилдаж буй орос бөх, ДАШТ-ий хүрэл медальт Исмаиль Мусукаевтай барилдаж 4:2-оор ялагдлаа.

 

Энэ барилдаанд И.Мусукаеваас эхний даваанд торгуулийн 1 оноо авсан, төгсгөлд нь дахин торгуулийн 1 оноо авсан ч 1 торгууль, дахин 1+2 оноо алдаж ийнхүү 4:2-оор хожигдон хүрэл медаль төлөө барилдах боломжоо алдлаа. Харин И.Мусукаев хүрэл медалийн төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Оросын Гажимурад Рашидовтой өрсөлдөнө.

 

Холбоотой мэдээ