Токиогийн Олимпод өрсөлдсөн тамирчдын онцлох гэрэл зургууд

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-08-09 10:07:21

ТОКИО. /BBC/. Токиогийн Олимпын наадмын үеэр гэрэл зургийн дуранд буулгасан тамирчдын сонирхолтой агшнуудыг Их Британийн “BBC Sport” сувгийн онцлон сонгосноор та бүхэнд танилцуулъя.


Долоодугаар сарын 26: Их Британийн тамирчин Том Дейли эрэгтэйчүүдийн 10 м тавцангаас үсрэх хосын төрөлд өөрийн оролцож буй дөрөв дэх Олимпын наадмаас алтан медаль хүртсэний дараа


Наймдугаар сарын 7: БНХАУ-ын тамирчид Олимпын 15 дахь өдөр уран сайхны сэлэлтийн төрөлд үзүүлбэрээ үзүүлж буй нь


Долоодугаар сарын 27: Бразилын тамирчин Итало Феррейра хагас шигшээ тэмцээний үеэр давлагаан дээр гулгаж буй нь


Наймдугаар сарын 2: Катарын тамирчин Мутаз Эсса Баршим, Италийн тамирчин Жанмарко Тамбери нар эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд хамтдаа алтан медаль хүртсэн нь


Наймдугаар сарын 4: Өмнөд Африкийн тамирчин Эрин Стеркенбург, БНСУ-ын тамирчин Со Чэхён нар Олимпын 12 дахь өдөр эмэгтэйчүүдийн спорт авиралтын төрөлд өрсөлдөж буй нь


Долоодугаар сарын 30: Их Британийн тамирчин Бетани Шрайверыг дугуйн “BMX” төрөлд алтан медаль хүртсэнийх нь дараа түүний нутаг нэгт тамирчин Кай Уайт өргөн явж буй нь


Долоодугаар сарын 31: Их Британийн тамирчид Жеймс Гай, Адам Пити, Кэтлин Доусон нар 4х100 метрийн буухиа холимог сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэнээ мэдэж буй нь


Наймдугаар сарын 3: Норвегийн тамирчин Карстен Уорхольм 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож буй нь


Наймдугаар сарын 7: Израилын тамирчин Линой Ашрам Олимпын 15 дахь өдөр “Ariaka гимнастикийн хүрээлэнд ганцаарчилсан үзүүлбэрээ үзүүлж буй нь


Наймдугаар сарын 4: Скай Браун скейтбордингийн төрөлд хүрэл медаль хүртсэнээр Их Британийн хамгийн залуу Олимпын медальтан болж буй нь


Наймдугаар сарын 3: Америкийн тамирчин Симона Байлз өөрийн өрсөлдсөн төрөлдөө хүрэл медаль хүртсэн мөчөө дасгалжуулагч Сесиль Ландитайгаа хуваалцаж буй нь


Долоодугаар сарын 25: Польшийн тамирчин Дамиан Дуркач ОХУ-ын Олимпын хорооны тамирчин Габиль Мамедовыг буулган авсныхаа дараа


Долоодугаар сарын 26: Америкийн тамирчин Кевин МакДауэлл триатлоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөхөөр үсэрч буй нь


Долоодугаар сарын 22: Японы тамирчин Хитоми Хатакеда тэмцээндээ оролцохоосоо өмнө бэлтгэл хийж буй нь


Долоодугаар сарын 26: Их Британийн тамирчин Томас Пидкок Швейцарын тамирчин Матиас Флюкигерийг Изү ууланд хошуучлан явж буй нь


Долоодугаар сарын 30: Өмнөд Африкийн тамирчин Жулиа Винсент эмэгтэйчүүдийн 3 метрийн трамплины төрөлд оролцож буй нь


Наймдугаар сарын 1: Америкийн тамирчин Рэйвен Сондерс Олимпын найм дахь өдөр эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдөж буй нь

Холбоотой мэдээ