Цагдаагийн газар үйл ажиллагаандаа ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-09 15:46:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газар  "Монголын Менежментийн холбоо" ТББ-тай гэрээ байгуулж, үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэхээр боллоо.  

Аж ахуйн нэгж, байгууллагууд удирдлагын тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажилласнаар үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээнийхээ  чанарыг тасралтгүй сайжруулах, үр ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх боломжтой болдог.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 8 дугаар сарын 05-нд “Монголын Менежментийн холбоо" ТББ-аас Цагдаагийн газрын удирдлагууд, алба хаагчдад “Стандарт” сэдэвт сургалт зохион байгуулсан аж.

Сургалтын үеэр байгууллагын төлөв байдал, гадаад, дотоод орчны судалгаа “swot” шинжилгээ, процессын зураглалуудыг хийж, байгууллагын зорилго, зорилтыг тодорхойлж,  стратеги төлөвлөгөө гаргасан байна. 

Холбоотой мэдээ