Нэг хүний бие нэн хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-10 18:21:36

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 56 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 2967 боллоо.

   Коронавирусний халдварын улмаас 6 хүн амь насаа алджээ. Одоогоор 419 хүн эмчилгээ хийлгэж байгаагаас 1 хүний бие нэн хүнд, 3 хүний бие хүнд, 34 хүний бие хүндэвтэр, үлдсэн нь хөнгөн хэлбэртэй өвдсөн байна. Нийт өвчилсөн хүмүүсийн 2496 нь эдгэрчээ.

Тусгаарлах байранд 70 хүн байгаа бол 679 хүн гэртээ тусгаарлагдаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ