Хүчиндэх гэмт хэрэг өмнөх оноос өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-10 18:48:19

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт он гарснаас хойш хүчиндэх гэмт хэрэг 12 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 33,3 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа аж. 

Гэмт хэргийн хохирогчид нь 7-16 насны охидууд байгааг аймгийн Цагдаагийн газраас онцоллоо. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Цолмон "Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн ураг төрлийн болон таньдаг хүмүүстээ хүчирхийлүүлсэн байдаг. Ахуйн хүрээнд архидан согтуурах, эцэг эхийн хүүхэддээ тавих хараа хяналт сул байх, уул уурхайд эцэг эх нь ажиллахаар явахдаа хамаатан сандандаа хүүхдээ үлдээгээд явдаг гэх мэт шалтгааны улмаас хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Иймд эцэг эхчүүдэд анхааруулахад хүүхэддээ анхаарал хандуулах, айлд хүүхдээ орхиж байгаа тохиолдолд бэлгийн боловсролын чиглэлээр ний нуугүй ярилцдаг байх шаардлагатай байна" гэлээ. Хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ын 12 дугаар бүлэгт заасны дагуу 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг байна. 

Холбоотой мэдээ