Цагдаагийн газарт 53 дуудлага мэдээлэл иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-10 19:33:34

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өнгөрсөн 7 хоногт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэрэг зөрчлийн 53 дуудлага мэдээлэл иржээ. 

Тус Цагдаагийн газрын мэдээлж байгаагаар үүнээс 12 нь гэмт хэргийн, 41 нь зөрчлийн дуудлага байжээ. Гэмт хэргийн дуудлагат хулгайлах 2, залилах 3, зам тээврийн осол 1, золгүй байдлаар нас барах 2, хүний эрүүл мэндэд халдсан 2, бусад төрлийн гэмт хэрэг 2 гарчээ. Харин зөрчлийн дуудлагат хамгийн их нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил буюу 17 дуудлага иржээ. Иймд  урин дулааны улиралд аялал зугаалгаар явах, хамт олон танил нөхөдтэйгөө уулзах үед согтууруулах хэрэглэхгүй байх, хэрвээ хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байхыг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ