Багш мэргэжлийн сул орон тоог нөхнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын
сургууль, цэцэрлэгийн багш нарын үндсэн болон түр ажлын байрны сул орон тоог
нөхөх мэргэжлийн шалгалтын бүртгэл явагдаж байна.
Бүртгэл энэ
сарын 20 хүртэл үргэлжлэх бол 8-р сарын 23-ны 9 цагт шалгалтын хуваарийг зарлах
аж.
Шалгалтад орох
хүсэлтэй иргэд иргэний үнэмлэх, мэргэжийн диплом эх хувиар, эсвэл нотариатаар
гэрчлүүлсэн хуулбарын хамт ирж бүртгэлээ хийлгэх аж. Мөн багш мэргэжлийн үндсэн
болон түр ажлын байрны сул орон тооны талаарх мэдээллийг 8-р сарын 20-нд олон
нийтэд нээлттэй зарлахаар төлөвлөөд байна.