"Ургацын баяр" талбайн үзүүлэх сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-13 16:19:04
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Ургацын баяр" талбайн үзүүлэх сургалт боллоо.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран газар тариалан эрхлэгчдэд талбайн үзүүлэх сургалтыг зохион байгуулж ургацын баяраа хийлээ. Энэ жилийн хувьд үр үржүүлгийн талбайд нэр төрлөө нэмэгдүүлэн тариалалт хийж шинэ сортуудыг орон нутагтаа нутагшуулсан амжилттай ажиллажээ. "Нутгийн хишиг" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2021 онд газар тариаланг хөгжүүлэх зорилгоор Булган, Сэврэй, Хүрмэн, Ноён суманд ногооны зоорийг засварлах, Гурвантэс сумын услалтын системийг засварлах ажлыг хийж хэрэгжүүлээд байна. "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн дэмжлэгээр энэ жил 30 хүлэмжийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгож, хүлэмжийн тариалалт эрхэлдэг иргэдийг 496 болгон нэмэгдүүлжээ.
Ташрамд энэ онд Өмнөговь аймгийн хэмжээнд 1300 гаруй тариаланч, 35 аж ахуйн нэгж 274 га талбайд тариалалт хийсэн. Энэ нь хэрэглэгчдийн 40 хувийг орон нутагт тариалсан хүнсний ногоогоор хангаж байгаа юм.
Холбоотой мэдээ