Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-16 17:27:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хэрэглэгчийн Удирдлагын академийн удирдах зөвлөлийн дарга, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэд тэргүүн Д.Тогтохбаяр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичиг нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Дундговь аймгийг хөгжүүлэхэд Улаанбаатарт ажиллаж амьдарч буй нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхжүүлэх, оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой аж.

Санамж бичигт “Малын гаралтай бүтээгдэхүүн, говийн мах, айраг цагаан идээг Улаанбаатарын “Амин хүнс” захад нийлүүлэх, Оточ манал ХХК-ний төсөлд хамрагдаж, малын сэг зэмгүй аймаг болгох, алба хаагчид болон иргэдээ Хэрэглэгчийн удирдлагын академийн Төрийн захиргааны удирлага, Бизнесийн удирлагын мэргэшүүлэх сургалтад хөнгөлөлттэй үнээр сургах, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд уугуул иргэдээ оролцуулахад нөлөөлөх зэрэг асуудлуудыг тусгажээ. 

Холбоотой мэдээ