Жүжигчин Скарлетт Йоханссон, Колин Жост нар хүүтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
anudaritsagaan@gmail.com
2021-08-19 10:49:48

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн алдарт жүжигчин Скарлетт Йоханссон, комедиан, жүжигчин Колин Жост нар хүүтэй болсон тухайгаа “Instagram” хуудсаараа дамжуулан лхагва гарагт олон нийтэд мэдэгджээ.

Энэ талаар К.Жост, “Бид хүүхэдтэй боллоо. Түүнийг Космо гэдэг. Бид түүндээ маш их хайртай” хэмээн бичсэн байна. Харин хүүгээ хэзээ төрсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулаагүй бөгөөд энэ нь “хувийн нууц” болохыг онцолжээ.

Жүжигчин бүсгүйн хувьд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авч буй нь энэ юм. Тэрбээр долоон настай охинтой билээ. С.Йоханссон, "Saturday Night Live" шоуны од К.Жост нар 2019 онд сүй тавьж, өнгөрсөн онд хуримаа хийжээ. 

Холбоотой мэдээ