40 сурагчид цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгсэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-19 18:36:25

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумаас сурагчдад цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардуулан өглөө.

Тус сумын Засаг даргын нөөц сангаас энэ жил 1-р ангид шинээр элсэн суралцаж байгаа найман багийн нийт 40 сурагчид цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгсэл өгсөн байна. Сумын удирдлагуудын зүгээс шинээр элсэн суралцаж байгаа хүүхэд багачууддаа сурлага, урлагийн өндөр амжилтыг хүссэн юм. Даланзадгадын хэмжээнд нэгдүгээр ангид орох 702 хүүхэд байгаа. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлын улмаас сургуульд орох хүүхдүүдийг цахимаар бүртгэж байгаа аж.

Холбоотой мэдээ