"Сэтгэлийн гүн дэх үгс" видео бүтээлийн уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-19 19:19:52

Өмнөговь /МОНЦАМЭ/  "Сэтгэлийн гүн дэх үгс" видео бүтээлийн уралдаанд оролцохыг нийт иргэдийг уриалжээ. 

Өмнөговь аймгийн ГХУСАЗСЗ, Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газартай хамтран дээрх уралдааныг зохион байгуулж байгаа юм. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, хор уршгийг таниулах зорилготой юм. Оролцох хүсэлтэй иргэд энэ сарын 30-ны дотор бүтээлээ Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт ирүүлнэ. Уралдаанд ирүүлэх видео нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р бүлэгт багтсан хуулиудаас сонгон авч тухайн сэдвийн хүрээнд бэлтгэсэн байх шаардлагатай. Мөн "Уураар биш ухаанаар шийдье" уриалгыг дэвшүүлсэн байх ёстой аж. 

Холбоотой мэдээ