Хятадын баруун хойд нутагт газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-08-26 12:08:05

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Пүрэв гаргийн өглөө Хятадын баруун хойд хэсэгт, Чинхай, Ганьсу мужуудын хил орчимд 5.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Хонконгийн одон орныг судлах төвийн газар хөдлөлтийн сүлжээнээс  мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 07 цаг 38 минутад бүртгэгдсэн байна.


Газар хөдлөлтийн голомт нь Ганьсу мужийн Юймэнь хотоос баруун урагш 230 км зайд байжээ.


Байгалийн гамшгийн улмаас хүний амь эрсэдсэн, гэмтэж бэртсэн болон байшин барилга сүйдсэн талаар мэдээ ирээгүй байна.  


Холбоотой мэдээ