Дархлаажуулалтын гуравдахь тунг хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-30 16:45:54

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Ковид19”-ийн эсрэг дархлаажуулалтын гуравдахь тунг өнгөрсөн долоо хоногт татан авсан байна. Өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдыг хамруулж эхэллээ. Гуравдахь тунг эхний ээлжид сайн дурын үндсэн дээр 55 дээш насны иргэд, Эрүүл мэндийн ажилтан албан хаагч, хариу арга хэмжээнд ажиллаж буй бүх багийн гишүүд, багш нарт хийх ажээ.

Вакцины тухайд БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн Вероселл болон файзер вакцинаас сонгон хийлгэх боломжтой гэж Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл мэдээллээ.

 

Холбоотой мэдээ