"Танкийн биатлон 2021"-д хагас шигшээд шалгараад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Танкийн биатлон 2021" олон улсын тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахмад Р.Ариунболд захирагчтай 3 дугаар баг энэ сарын 29-нд уралдсан байна.
Тус баг 24 минут 14 секундэд байг бүрэн устгаснаар гараандаа 2 дугаар байр эзэлсэн амжилтыг
үзүүлжээ.
Ингэснээр манай улсын Зэвсэгт хүчний баг
ганцаарчилсан уралдааны төрөлд устгавал зохих 15 байг бүрэн устгаж, нийт
1.14.31 цагийн амжилттайгаар 7 дугаар байрт орсон бөгөөд дараагийн буухиа
уралдаанд оролцох болзлыг хангасан байна.
Олон улсын энэхүү тэмцээн нь ганцаарчилсан
болон буухиа уралдаан гэсэн 2 үеэр зохион байгуулагддаг ба нэгдүгээр дивизионд
оролцсон 11 багаас 8 баг буухиа уралдаан буюу хагас шигшээд шалгарч, хагас
шигшээ уралдаанаас 4 баг шигшээ уралдаанд шалгарах зарчмаар явагддаг байна.