Чингэлэгт тээврийн нэмэлт терминалыг барьж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-02 12:59:02
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт чингэлэгт тээврийн нэмэлт терминалыг барьж байна.
Нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай байна. Энэхүү бүтээн байгуулалтыг "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Энержи ресурс" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм. Мөн Гашуунсухайтад үерийн далан, чингэлэг тээвэр, урт болон богинын тээврийн зам талбайн ажил хийгдэж, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгсөн бөгөөд чингэлэгт тээврийн терминалын зам талбайн ажил эхэлсэн байна.
Холбоотой мэдээ