ЭЕШ-д өндөр хамгийн өндөр оноо авсан багш сурагчдаа урамшууллаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-02 13:06:08

Өмнөговь /МОНЦАМЭ/ Элсэлтийн ерөнхий шалгалтад аймгийн хэмжээнд хамгийн өндөр оноо авсан сурагч болон бэлтгэсэн багш нарыг урамшууллаа.

Аймгийн Засаг даргын үйл ажллагааны "Нутаг хишиг" хөтөлбөрийн хүрээнд 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтад аймгийн хэмжээнд хамгийн өндөр оноо авсан сурагчдад 2 сая төгрөг өглөө. Мөн бэлтгэсэн багшид 500.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож батламж гардууллаа. Цогт-цэций сумын англи хэлний багш М.Содгэрэл болон түүний шавь Т.Жинжиймаа 756 оноо авсан бол Улсын тэргүүний 3-р бүрэн дунд сургуулийн түүх нийгмийн багш Ц.Сайнзаяа түүний шавь Х.Сүхбат Монголын түүхийн шалгалтад 758 оноо авч үеийн нөхдөө манлайлжээ.

Холбоотой мэдээ