Ойрын хавьтлаас шинжилгээ авахыг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-06 12:44:02
Өмнөговь /МОНЦАМЭ/ Шинж тэмдэггүй ойрын хавьтлаас шинжилгээ авахыг зогсоолоо гэж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Эрүүл мэндийн Сайдын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны А/547 тушаалын дагуу дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн уг тушаалын дагуу шинж тэмдэгтэй хавьтлыг эмнэлзүйгээр оношлон шинжилгээгүйгээр эмчилгээнд хамруулах юм. Үүнээс гадна гэрийн тусгаарлалтад байгаа ойрын хавьтлуудаас 6 дахь хоногийн тандалтын шинжилгээг шинж тэмдэггүй хүнээс авахгүй байхаар болжээ.
Жирэмсэн ба хавсарсан суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хавдар, гемодиализ эмчилгээ, эрхтэн шилжүүлэх мэс засал эмчилгээний дараах болон 55-аас дээш насны ахмад настан, дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийн зэрэг эрсдэлт бүлэгт ковидын түргэвчилсэн тест, PCR шинжилгээ хийх юм.
Холбоотой мэдээ