Иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-06 13:08:18
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт нийт иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг эхлүүллээ.
"Эрүүл Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд дээрх ажлыг хийж байгаа бөгөөд эхний ээлжинд оюутан залуусаа шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. Цар тахалтай хүнд үед оюутан сурагчид эмнэлгээр явах эрсдэлтэй цаг үед сурч боловсорч байна. Иймд орон нутагтаа эрүүл мэндийн бүх үзлэгт хамрагдаад явах нь давуу боломж юм. Элэгний болон бусад илрүүлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн мэдээллээр хангах, коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.
Мөн элэгний “B” вирус болон коронавирусний сайн дурын дархлаажуулалтад хамруулах, дотор, чих хамар хоолой, нүд, эхо зэрэг нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнүүдэд хамруулж байна. Өмнөговь аймагт зүрх судас, хоол боловсруулах замын өвчлөл, хорт хавдар зэрэг зонхилж байгаа тул цаашид нийт иргэдээ урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт бүрэн хамруулах ажлыг 2 жил тутамд зохион байгуулах юм.
Холбоотой мэдээ