Эм ханган нийлүүлэх байгууллагуудтай зөвшилцлөө

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-09-09 11:59:00

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын эсрэг эмчилгээнд хэрэглэж буй эмийг тасалдуулахгүй байх чиглэлээр эм ханган нийлүүлэх байгууллагуудын удирдлагатай аймгийн Засаг дарга уулзаж зөвшилцсөн байна.

Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмийн нөөц дутагдах эрсдэл үүсч болзошгүй байгаа юм. Тиймээс сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг төлбөр санхүүгээс үүдэлтэй эм тариа, эмнэлгийн хэрэгслийн дутагдалд оруулалгүйгээр, саадгүйгээр нийлүүлэхэд аймгийн Онцгой комиссын зүгээс баталгаа болох, ямар шаардлага нөхцөл байгаа эсэхийг энэ үеэр мөн сонсож ярилцжээ.

Мянган сарнай, Азифарм, Мөнхийн тун эм ханган нийлүүлэх төвүүд эмийн нөөцийг тасалдуулахгүй нийлүүлэх боломжтойгоо мэдэгдсэн гэв.

Холбоотой мэдээ