Мал, амьтны гоц халдварт, шүлхий өвчний дархлаажуулалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-07 18:08:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэд хэдэн суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, энэ сарын 6-наас эрүүл малыг дархлаажуулах ажил эхэллээ.

Малын гоц халдварт шүлхий өвчин тус аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан, Луус зэрэг суманд гарч, хорио цээрийн дэглэм тогтоон, арга хэмжээ авч байгаа юм.

Дархлаажуулалтын ажлыг 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа аж.

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр болон аймгийн Онцгой комиссын гишүүд, холбогдох мэргэжилтнүүд сумдын Онцгой комиссын дарга, холбогдох мэргэжилтнүүдтэй дээрх асуудлаар цахим хурал хийж, коронавирус болон малын шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах  талаар мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өгснийг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ