Словак улсад 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-09-09 10:19:55

БРАТИСЛАВ. /Anadolu/. Словак улсад 5-11 насны хүүхдүүдийг коронавирусний вакцинд өнөөдрөөс эхлэн хамруулж болно гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Владимир Ленгварский мэдэгджээ.


Тэрбээр эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу уг шийдвэрийг гаргасан байна.


Түүнчлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг олон сарын өмнө эхлүүлсэн тухай В.Ленгварский дурдаад, 5-11 насны хүүхдүүдийг эцэг эх болон эмчийн зөвшөөрлийн дагуу вакцин хийлгэж болохыг онцолжээ.


Мөн коронавирусний вакцины гурав дахь тунг ирэх долоо хоногоос тарьж эхэлнэ гэдгийг мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ