БНАСАУ-ын Олимпын хорооны эрхийг түдгэлзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-09-09 16:53:04

ЛОЗАНН. /BBC/. Олон улсын олимпын хороо /ОУОХТокиогийн наадамд баг тамирчдаа илгээгээгүй тул БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг 2022 оны эцэс хүртэл түдгэлзүүлжээ.


Ингэснээр БНАСАУ Бээжингийн өвлийн наадамд оролцох эрхгүй болж байна. Тус улс нь баг тамирчдаа “COVID-19” халдвараас хамгаалахын тулд Токиогийн наадамд оролцуулаагүй юм.


“БНАСАУ-ын Олимпын хороо эрхийг нь түдгэлзүүлсэн хугацаанд санхүүгийн тусламж хүлээн авахгүй” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, ОУОХ нь “Бээжин-2022” наадамд оролцох эрхтэй БНАСАУ-ын тамирчидтай холбоотой шийдвэр гаргах, тус улсын эрхийг түдгэлзүүлэх хугацааг эргэн харах эрхтэй ажээ.


Үүнээс гадна Т.Бах Афганистаныг төлөөлөн Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцсон олимпын тав, паралимын хоёр тамирчны хэн нь ч нутаг буцаагүй гэдгийг батлан мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ