Төв зах, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-13 16:56:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар буурахгүй байгаатай холбогдуулан Арвайхээр сумын Засаг даргын 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/154 тоот захирамж гарч, дараах арга хэмжээг авч ажиллаж байна.

Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдээр төв зах дахь худалдаа, үйлчилгээний цэгүүд, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэлийг хийж, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдийг PCR шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж эхэлжээ.

Мөн цахим бүртгэлийн системийг тогтмол хөтөлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллахыг төв зах дахад үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид, худалдаа үйлчилгээний төвүүдийн эздэд  үүрэг болгоод байна.

Холбоотой мэдээ