НИТХ-ын анхдугаар хуралдаан хойшлогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-07-04 12:21:25

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан хойшлогдож маргааш 14:00 цагт хуралдахаар боллоо.

Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох,Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.

МАН-ын Удирдах Зөвлөл өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хуралдсан бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Хотын захирагчаар УИХ-ын гишүүн Су.Батболд нарын нэрийг дэвшүүлэх  мэдээлэл байна.

 

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ