Үндэсний номын баяр үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-19 10:55:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний номын баяр “Өдөр бүр уншъя” уриатайгаар Д.Сүхбаатарын талбайд гурав дахь өдрөө үргэлжилж байна.


“Номын баярыг нийтээр тэмдэглэх хууль”-тай болсон анхны жил гуч дахь удаагаа зохион байгуулагдаж буй номын баяр цар тахлын онцгой нөхцөл байдалд болж байна. Номын баярын үеэр зуу гаруй асарт шинэ номыг 50 хүртэл хувиар хямдруулан зарж байлаа. Цар тахлын халдвар ихэссэнтэй холбоотой орон нутагт харилцан адилгүй, зарим аймагт задгай талбай, цахим гэх мэт хэлбэрээр зохион байгуулж байгаа аж.


УИХ-ын чуулганаар баталсан нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн бямба, ням гараг” гэж тусгасны дагуу энэ өдрийг албан ёсны тэмдэглэлт өдөр болгожээ.



Холбоотой мэдээ