Улаанбаатарт 1683, орон нутагт 1168 халдварын тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-20 11:06:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдвар 2851 тохиолдлоор нэмэгдэж, 5211 хүн эдгэрлээ.


Шинээр илэрсэн тохиолдлын 1683 нь Улаанбаатар хотод, 1168 нь хөдөө орон нутагт бүртгэгдэв. Орон нутгаас Сэлэнгэ аймагт хамгиин их буюу 207 тохиолдол батлагджээ.


Улаанбаатар хот болон орон нутгийн эмнэлгүүдэд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй 21 532 иргэн байна. Эдгээрээс биеийн байдал хөнгөн 12 627, хүндэвтэр 6649, хүнд 1889, нэн хүнд  367 хүн байгаа аж. Халдвар аваад гэртээ эмчийн хяналтад байгаа  57 490 иргэн өрхийн эмчийн заавар, зөвлөмжийн дагуу эмчлүүлж байна.


Харамсалтай нь өнгөрсөн хоногт халдварын улмаас  41-80 насны 11 хүн нас барснаар манай улсад “Ковид-19”-ын шалтгаант нас баралт 1046 болсныг ЭМЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ