Өнөөдөр талбайн эзэн Узбекистаны шигшээтэй тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-20 13:02:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбоо/АХБХ/-ны эмэгтэйчүүдийн Ази тивийн цомын 2022 оны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны E хэсгийн тоглолтод өрсөлдөж Монголын шигшээ өнөөдөр 2 дахь учраа талбайн эзэн шигшээ багтай тоглоно.


АХБХ /AFC/-ны эмэгтэйчүүдийн Ази тивийн цомын АШТ-ий урьдчилсан шатны E хэсгийн тоглолтууд Узбекистан улсын нийслэл Ташкент хотын Пахтакор цэнгэлдэх хүрээлэн болж байгаа юм. Өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг /2021.09.20/ Улаанбаатар хотын цагаар 19 багаас  Узбекистаны шигшээтэй өрсөлдөнө.



Азийн Хөлбөмбөгийн Холбооны "Азийн цом-2022" тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оролцож байгаа манай бүсгүйчүүд эхний тоглолтоо дэлхийд чансаагаараа 18 дугаарт эрэмбэлэгддэг БНСУ-ын хүчирхэг багтай баасан гарагт /09.17/ халз тоглон 12:0-ээр ялагдал хүлээсэн билээ.



Холбоотой мэдээ