Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацааг тогтоосон байдалд хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-09-21 12:55:53

Төв /МОНЦАМЭ/ Аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос даатгуулагчид хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацааг тогтоосон байдалд цахим хэлбэрээр хяналт шалгалт хийх ажлын баг томилжээ.  

Тус шалгалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/120 дугаар тушаалын дагуу  Хяналт шалгалтын аяны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны  10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Төв аймгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх 3 шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдсан 1663 иргэн байдаг ба үүнд сэтгэц-806, гэмтэл-409, нүд-364, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоолгосон заалт, өвчний ангилал хооронд 2 ба түүнээс дээш удаа өөрчлөгдсөн иргэн 93, сүүлийн 3 жилд нийгмийн халамжийн сангаас нийгмийн даатгалын санд шилжин тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа иргэд 163 байна.

Мөн 10 ба түүнээс дээш жил хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоолгосон иргэд, 1537, хөдөлмөрийн чадвар алдалтаа 90-100 хувиар тогтоолгосон ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд 16, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадвар алдалтаа үргэлжлүүлэн сунгуулж байгаа 10 иргэний материалыг тус тус шалгаж байна.

 

Холбоотой мэдээ