Өмнөговь аймгийн аяллын маршрут
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг нь Монгол Улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймагтай тус тус хиллэн оршино.Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Монгол Улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй.Байгаль цаг уурын хувьд эрс тэс эх газрын уур амьсгалтай, өвөлдөө -20-30 градус хүртэл хүйтэрдэг, дулааны улиралд халуун нь 30-38 градус, салхины хурд 5-15 м/сек, заримдаа 34-45 м/сек хүрдэг,
302 өдөр