ОБЕГ-ын төлөөлөгчид Франц улсад ажлын айлчлал хийлээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-21 14:22:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид  энэ сарын 15-20-нд БНФУ-д ажлын айлчлал хийв.


Тус айлчлалын хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар мэдээлэл солилцож, Дотоод хэргийн яамны Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын удирдлагуудтай уулзан, Хямралын удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх төслийн хүрээнд нийт 4 төрлийн 42 гал унтраах зориулалтын автомашин нийлүүлэн,  холбогдох сургалт, дадлагыг эхлүүлээд байна. Дараагийн ээлжийн автомашинуудыг энэ сарын сүүлээр нийлүүлэх аж.




Харин агаараас эрэн хайх, аврах нэгжид одоогоор эрэн хайх, аврах ажиллагааны хоёр, сургалтын зориулалтаар ашиглах нэг нисдэг тэрэг нийлүүлэгдсэн бөгөөд энэхүү төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна.


Эдгээр төсөл нь автомашин, техник болон нисдэг тэргийг нийлүүлэхээс гадна аврагч, гал сөнөөгч, нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулах цогц хэлбэрээр хэрэгжиж байгаа юм.




Холбоотой мэдээ