Үлэг гүрвэлийн ховор олдворт Төгрөгийн ширээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-21 21:17:09

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол орны үлэг гүрвэл судлалд чухал үүрэгтэй нутаг Төгрөгийн ширээг уншигч олондоо сонирхуулж байна. 

1971 онд доктор Р.Барсболд тэргүүтэй  Монгол, Польшийн эрдэмтэд Төгрөгийн ширээгээс зууралдаатай үлэг гүрвэлийг олжээ. Үүнийг Монголд төдийгүй дэлхийд цор ганц ховор олдвор гэж үздэг байна. Өвсөн тэжээлт Протоцератопс, махан идэшт Велосираптор хоёр хоорондоо ноцолдож байгаад мөхсөн олдвор юм. Одоогоос 80 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн уг олдвор Монголын байгалийн музейд бий. 


Төгрөгийн ширээ нь Булган сумын төвөөс хойш 30 километрт оршдог. Урагшаа эрэглэсэн 30-аад метр өндөр мөргөцөг юм. Хананд нь эртний үлэг гүрвэлийн яс цухуйж байдаг байна. 


Холбоотой мэдээ